product image

Захирлын мэндчилгээ


Эрхэм хүндэт үйлчлүүлэгч, харилцагчид та бүхний амрыг эрэн мэндчилэхийн ялдамд манай компанийн цахим хуудсаар зочлохыг урьж байна! “Монжапстар” ХХК-ийн нэрийн хуудсыг бичилцэж байгаа, бидний хамгийн үнэтэй баялаг болох үйлчлүүлэгч, харилцагчид та бүхэндээ манай хамт олон ямагт талархаж байдаг билээ Манай компани нь 2013 оноос хойш олон улсын тээвэр зуучлалын үйл ажиллагааг идэвхтэй явуулж байгаа бөгөөд өнөөг хүртэл Монголын тээвэр зуучийн холбооны гишүүн байгууллага, Үндэсний тээвэр зуучийн корпорацийн нэгдсэн гишүүнээр элссэн.Үйлчлүүлэгчийнхээ хүсэл шаардлагад нийцсэн тээвэр ложистикийн чанартай үйлчилгээг үзүүлэх нь бидний эрхэм зорилго бөгөөд олон улсын Чанарын Удирдлагын Тогтолцооны ISO 9001 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн хэрэгжүүлж байгаа нь бидний хөгжил дэвшлийн нэгэн илэрхийлэл юм. Бидний 9 жилийн туршид бүтээсэн ололт амжилтыг та бүхний оролцоогүйгээр төсөөлөхийн аргагүй бөгөөд таны итгэл найдвар, дэмжлэг туслалцаанд тулгуурласан харилцан хамтын ажиллагаа нь эх орны минь хөгжилд зохих хувь нэмрээ оруулж байгаа гэдэгт бид итгэдэг.

Хүндэтгэсэн:

Б.БАТБОЛД

Манай хамт олон

banner
banner
banner
banner